"БАРИЛГА-ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2016 оны 08 сарын 17, 10:15
nuur1“Барилга хөгжил” сэтгүүл 7 дугаар сарын дугаараа Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн бодлого, чиглэл, үйл ажиллагааг танилцуулах зорилгод нийцүүлэн гаргав.

Учир юун хэмээвээс манай орны улстөрийн нөхцөл байдал нь нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлгөөнтэй багагүй хамааралтай оршдог. Үүнийг дагаад сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны тогтвортой байдал ч алдагдсан гэдгийг өдгөө хаана хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болсон. Тэгвэл саяхан болсон сонгуулийн үр дүнгээр шинэ Улсын Их хурал, Засгийн газар бий болж, төрийн бодлогыг чиглүүлэх, хэрэгжүүлэх байгууллагууд өөрчлөгдөн, шинэчилсэн зохион байгуулалтад орж байгаа өнөөдрийн түүхэн цаг үед бид барилгын салбарт томоохонд тооцогдох үндэсний бүтээн байгуулагчдын нэгдлийг онцолж байна.

Манай сэтгүүлийн энэ удаагийн дугаараас уншигч Та Монголын барилгын салбарын голлох төлөөллүүдийн нэг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн зорилго, зорилт болон хүсэл тэмүүлэл, хийсэн бүтээсэн хийгээд хийхээр санаж сэдэж буй зүйлс, гишүүн компаниуд төдийгүй нийт корпорацийн чадамж, ур чадвар, үүсгэн байгуулагдсан анхны мөчөөс өгсүүлээд өнөөг хүртэлх түүхийг эндээс уншаарай. 

Монголын барилгын салбарын хөгжлийн хурд өнөөдөр хэдий саарсан ч гэлээ олон улсын жишигт хүрэхийн тулд хөдөлгөх хүч, хөгжлийг түүчээлэх үндэсний ажиллах хүчин нь ахих дэвших гараа өөд тэмүүлэн улам бүр өөрсдийгөө хөгжүүлж, цаг хугацааны сорилт бүхий их сунгааны өмнөх бэлтгэлээ базааж байна.

Өөрсдөдөө итгэж, санаа нэгтэйгээр шаргуу хөдөлмөрлөсөн цагт амжилт ойрхон. Монголын барилгачид бид чадна. 

Барилгачдын яруу алдар бадартугай.