"БАРИЛГА-ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН 2017 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2017 оны 03 сарын 27, 11:49
“Барилга хөгжил” сэтгүүлийн 2017 оны гуравдугаар сарын дугаар уншигч таны гарт хүрч байгаад баяртай байна. Манай сэтгүүл барилгын салбарын мэргэжлийн сэтгүүл байх эрхэм зорилгынхоо хүрээнд шинэлэг өнгө төрхийг байнга эрэлхийлж ирлээ. Тиймээс редакцийн зурвас буюу сэтгүүлийн агуулгаа технологийн хэлэнд дөхүүлэн схет байдлаар хүргэж байна.

Бид өмнөх дугаарууддаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх хэсэгчилсэн инженерийн хангамжийн төв болох “Сервис центр“ төслийн талаар цувралаар хүргэж байгаа билээ. Чухам юуны учир “Сервис центр“ төслийг дугаар дамнуулан хүргэж байна хэмээвээс Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй аргыг системтэйгээр ойлгуулан таниулах гэснийх юм.

Өнөөдөр агаарын бохирдол нийт өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж, ундны усны бохирдлын улмаас дөрөвхөн жилийн дараа нийслэлчүүд уух усгүй болох аюул тулгараад байна. Тиймээс улс орноо хөгжүүлэх, хүн ардаа эрүүл, тав тухтай орчинд амьдруулах боломжийг нээн өгөх нь “Барилга хөгжил“ 
сэтгүүлийн редакцийн бодлогын гол чиглэл гэж үзэж байна.

Ийнхүү “Барилга хөгжил” сэтгүүлийн хуудас бүхэн таны оюун мэлмийд шинэ боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна. Таалан болгооно уу.

1490583104