Монголын барилгын салбарын тэргүүлэх нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн зүгээс Барилгын Политехникийн Коллежтэй хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгуулан өөрсдийн зардлаар ХАБЭА-н сургалтын танхимыг тохижуулан нээлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн тогтвортой ажлын байр бий болгож, барилгын салбарыг улирлын эрхшээлээс гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дээдэлсэн жишиг байгууллага байх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, үндэсний мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, чадавхижуулах зорилтын хүрээн дэх үйл ажиллагаа билээ. ҮББК өөрийн нэрэмжит ХАБЭА-н танхимаар дамжуулан барилгачдыг мэргэшүүлэх, үнэмлэхжүүлэхээс гадна барилгын үндсэн мэргэжилтэн бэлтгэдэг гол сургуулийг үйлдвэрлэлтэй холбож байгаа юм.