ШИНЭ АЖИЛТАНД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

2014 оны 10 сарын 21, 16:23
images(2)КОМПАНИАС АВАХ АРГА ХЭМЖЭЭ
1. Эмнэлгийн урьдчилсан үзлэгт оруулах.
2. ХХАА-ны ажилтны болон эмч нарын дүгнэлтийг үндэслэн ажил, мэргэжилдээ тэнцэх эсэхийг харгалзан ажилд авах.
3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн гурван шатлалт зааварчилгаа, сургалтад хамруулна.
4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн урьдчилсан сургалтад хамрагдан хангалтгүй дүн үзүүлбэл дахин сургалтад хамруулан шалгалт авах.
5. Барилгын талбайд ирмэгц хариуцах ажлыг танилцуулж, ажил эхлэхийн өмнө мэргэжлийн ХАБЭА-н зааварчилгаа өгөх.
6. Туршилгажих хугацааны явцад туршлагатай ажилтны томилогдсон дагалдуулах ба зөвхөн ИТА, мастерын өгсөн үүрэг даалгаварт тусгагдсан ажлыг гүйцэтгүүлнэ.
7. Шинэ ажилтан нь онолын болон үйлдвэрийн сургалтыг төгсөх мэргэжлийн үнэмлэх авсан байна.

АЖИЛТНЫ ЗҮГЭЭС АВАХ АРГА ХЭМЖЭЭ
1. Өдөр бүр ажилд гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах ба ажлын нөхцөл өөрчлөгдөх, өөр ажилд шилжих, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг тохиолдолд ээлжит бус зааварчилгаа авна. Онц аюултай ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны нэг удаагийн зааварчилгаа авах шаардлагатай.
2. Шинэ ажилтан нь өөрийн гүйцэтгэж буй бүх төрлийн ажлаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх ба мэдэх ёстой.
-Шинэ тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгсэл зэрэг дээр ажиллахын өмнө технологийн схем болон паспортыг нь уншиж танилцах.
-Аюулгүй ажиллагааны тусгай заавартай ажлыг гүйцэтгэхдээ зааврыг сайтар мөрдөх.
3. Хос мэргэжлийн тусгай үнэмлэх шаардагдах /оосорлох ажил, цахилгаан тоног төхөөрөмж, хийн шугам сүлжээ ба хийн тоног төхөөрөмж, цахилгаан багажаар ажиллах зэрэг/ ажлуудыг мэргэжлийн сургууль, курст суралцаагүй, үнэмлэхгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй болон дээрх ажлыг хийх зөвшөөрөлгүй бол гүйцэтгэхыг хориглоно.
4. Ажилтан, ажилчид барилгын талбайд мөрдөгдөх хөдөлмөрийн дотоод журам, талбайн сахилга батыг чанд мөрдөж ажиллана.
5. Олгогдсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг хайрлан хамгаалж, механизм болон багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахын зэрэгцээ Хөдөлмөр Хамгаалал Аюулгүй Ажиллагааны тодорхой заасан үүргийг биелүүлэн ажиллана.
6. Ажилтан, ажилчид нь эрүүл мэндийн хувьд хэвийн биш тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэхийг хориглоно.
comments powered by Disqus