ҮББК “BIM”-ийг нэвтрүүлэхээр санамж бичиг байгууллаа

2016 оны 07 сарын 21, 16:19
IMG_15281Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь үйл ажиллагаандаа сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг билээ. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд буй барилгын мэдээллийн загварчлал ВIM дэвшилтэт технологийг одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ нэвтрүүлэхээр “Билдинг Смарт Монгол” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар BIM буюу Барилгын мэдээллийн загварчлалыг ҮББК, түүний гишүүн компаниуд барилга угсралт, үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн зэрэгцээ талууд хамтран BIM-ийг Монголд нэвтрүүлэх Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа, сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулахаар тохиролцсон байна.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар Монголын барилгын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад томоохон алхам болохыг талууд онцлоод “Барилгын салбарын бүтээмжийг дээшлүүлэх, чанарыг сайжруулах, барилгын бүхий л мөчлөгийн туршид алдаа мадаггүй шийдвэр гаргахад шаардлагатай цогц мэдээллийн баазыг бүрдүүлэх хамгийн үр дүнтэй арга бол BIM-ийн дэвшилтэт технологи” хэмээн дүгнэж байсан юм.

Хамтдаа хөгжье.

IMG_15471
comments powered by Disqus