Мэдээ мэдээлэл

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци ISO 9001:2015 стандартын батламжаа авлаа

2018 оны 05 сарын 29, 10:56
1527559128Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандарт, төслийн удирдлагын арга зүйн заавар ISO 21500 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн ба ISO стандартыг үндэслэгч “British Standards Institution”-ээр 2018 оны 5-р сард олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага гэдгээ батламжлуулан, сертификатаа гардан авлаа.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь Монгол Улсын барилгын салбарын анхны томоохон нэгдэл болохын хувьд чанарын удирдлагын тогтолцоог 100 гаруй жилийн түүхтэй дэлхийн хамгийн том, олон улсын стандартыг үндэслэгч байгууллагаар дүгнүүлж, ийнхүү хүлээн зөвшөөрөгдсөн явдал нь “Барилгын төслийн удирдлага”-ын ажил, үйлчилгээг олон улсын түвшинд нийцүүлэн хэрэглэгч, харилцагчиддаа үзүүлдэг болохыг батлан харуулж байгаа юм.

Түүнчлэн ISO стандартын батламж авсан үйл явдал нь Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойд тохиож байгаа нь онцлог бөгөөд энэ хугацаанд хамтран ажилласан нийт харилцагч, гишүүн байгууллагууд, хэрэглэгч / захиалагч нартаа баярласанаа илэрхийлье. Бид цаашид өөрсдийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж хэрэглэгч, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллах болно.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь эрхэм харилцагч та бүхэнд дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол санал болгож байна. Үүнд:
1. Бизнесийн санаанд суурилан төсөл боловсруулах
2. Төслийн ТЭЗҮ боловсруулах
3. Хөрөнгө оруулагчид зориулсан төсөл, түүний танилцуулага бэлтгэх
4. Барилгын төслийн ХЕТ, эскиз зураг боловсруулах
5. Барилгын төслийн зураг төслийн үеийн хяналтын ажлыг гүйцэтгэх
6. Тендерийн баримт бичиг боловсруулах
7. Барилгын төсөвт өртөг, үнийн санал боловсруулах
8. Барилга угсралтын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
9. Барилгын угсралтын төслийн гүйцэтгэлийн үеийн баримт бичгийн бүрдлийг хангах
10. Барилгын төслийн техник хяналтын ажлыг гүйцэтгэх
11. Барилгын төслийн чанарын хяналтын ажлыг гүйцэтгэх
12. Төслийн барилга угсралтын ажлын үед менежментийн үйлчилгээ үзүүлэх
13. Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэх
14. Байгууллагын болон барилгын төслийн хэрэгцээт сургалтыг зохион байгуулах зэрэг аливаа барилгын төслийг санаачлахаас эхлэн хүлээлгэн өгөх хүртлэх бүхий л үе шатны ажлыг гүйцэтгэхэд менежментийн болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Хамтдаа хөгжье