Мэдээ мэдээлэл

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Удирдах ажилтны зөвлөгөөн-2015

2015 оны 04 сарын 02, 17:02
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорациас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ онд "ЧАНАР, ХАБЭА" сэдвийн дор зохион байгуулж, “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын төслүүдийг хэрэгжүүлсэн ажлын туршлага, ололт амжилт, алдаа дутагдлыг хэлэлцэн, дараах Зөвлөмжийг гаргасан билээ.