Мэдээ мэдээлэл

“ӨНДӨР БҮТЭЭЛ, УРЛАГ, СПОРТЫН АЯН”-ы нээлтийн зургууд

2015 оны 10 сарын 15, 10:54
Монгол Улсад шинэ цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Уг ойг угтсан “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ыг ТОСК-иас нийслэлийн хэмжээнд эхлүүлэв. 

“Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы туг мандуулах ёслолын ажиллагааны нээлтэд ТОСК-тай хамтран ажиллагч Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци тэргүүтэй 30 гаруй байгууллагын удирдлага, инженер, техникийн ажилчид оролцсон юм.

Мөн үеэр ТОСК-ийн зүгээс хамтран ажиллагч байгууллагуудад талархал илэрхийлсэн бөгөөд ҮББК-ийн Ерөнхийлөгч Б.Жүгдэр, “БҮТИ” ХХК-ийн ерөнхий захирал Г.Батжаргал, “Дельта Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Эрдэнэчимэг, “И Си Си” ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, “Эрэлт Импэкс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтөр, "Улаанбаатар Барилга" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батнасан болон бусад барилгын компанийн удирдлагууд гардаж авсан юм.
IMG_3556
IMG_3648(1)
IMG_3678
IMG_3683
IMG_3688
IMG_3697(1)
IMG_3704(1)
IMG_3708(1)
IMG_3714(1)
IMG_3735
IMG_3741