Мэдээ мэдээлэл

"Буянт-Ухаа 2" хорооллын нээлт болж, УИХ-ын дарга оролцлоо

2015 оны 12 сарын 25, 16:30
"Буянт ухаа 2" хорооллын нээлтийн ёслол боллоо.Нээлтэнд УИХ-ын гишүүн З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны корпорацийн eрөнхий захирал А.Гантулга, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Батсайхан, ҮББК-ийн eрөнхийлөгч Д.Жүгдэр нар болон албаны хүмүүс оролцлоо. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ: ТОСК, ҮББК орон сууцаа барьж бэлэн болгосон гэвч 8 хувийн орон сууцны зээл зогссоноор иргэд шинэ орон сууцанд орох боломжгүй болж хугацаа хойшлогдсоор байгааг онцолж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүчингүй болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.



IMG_5639
IMG_5544
IMG_5557
IMG_5498
IMG_5523