Мэдээ мэдээлэл

“Бидний өнцөг” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

2016 оны 12 сарын 05, 12:58
15250728_1154741837908126_3102433897914754426_o"Нэг зураг мянган үгтэй дүйцнэ" хэмээх мэргэн үг гэрэл зургийн өгүүлэмжийн далайцыг илтгэдэг билээ. Тэгвэл өнгө гэрэл, өгүүлэмж илэрхийлэл сүлэлдсэн “Бидний өнцөг” гэрэл зургийн үзэсгэлэн “Bluemoon” арт галерейд нээгдлээ.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин Ц.Эрдэнэбат болон гэрэл зурагчин Ц.Бат-Эрдэнэ, Н.Төрбат, Б.Сүхболд, Б.Ууганбаяр, О.Гантулга нарын өөр өөрийн өнгө илэрхийлэлтэй гэрэл зургийн энэхүү үзэсгэлэн гэрэл зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц үзэсгэлэн болохыг Монголын гэрэл зургийн холбооны төлөөлөгчид онцолж байсан юм.

13010737_759055424196089_5358775669108345791_n
13913995_813752208726410_1427178655831855309_o