Мэдээ мэдээлэл

ҮББК-ийг үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбатын "Блүүмберг" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна

2017 оны 02 сарын 07, 10:34
ҮББК нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал болох хэсэгчилсэн инженерийн хангамжийн “Сервис центр” төслийг санаачлан, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа бодлогогүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрөл, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, агаар, хөрсний бохирдол түүнээс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн доройтол, ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудлуудыг арилгахад томоохон алхам болох юм. 

ҮББК-ийн дэвшүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал болох “Сервис центр”-ийн төсөл нь “гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилга, чадамжид суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн хангамжийн үйлчилгээг хүргэж, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулан орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгон хөгжүүлэх”-д чиглэх юм.

Ингээд ҮББК-ийг үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбатын "Блүүмберг" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.