Мэдээ мэдээлэл

ҮББК-ийн хамт олон БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцлоо

2017 оны 06 сарын 19, 12:25
Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж, ҮББК-ийн хамт олон амжилттай оролцон “Сервис Центр” төслийн талаар мэдээлэл өглөө.

Өдөрлөгт БХБЯ, ҮББК-иас гадна Барилга хөгжлийн төв, Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газар, Нийслэлийн газрын алба зэрэг барилгын салбарын судалгаа, сургалт, Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц, газар эзэмших, ашиглах, газрын эрхийн бүртгэл, баталгаажилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага, холбоодууд оролцож, иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан юм.

IMG_6078
IMG_6126
IMG_6170
IMG_6176
IMG_6190
IMG_6147