Мэдээ мэдээлэл

Барилгачдын баярын мэнд хүргэе

2017 оны 09 сарын 04, 10:27
Улс орны хөгжил, бүтээн байгуулалтын өнгө төрх болсон барилгын салбарт ажиллаж буй нийт барилгачид, инженерүүд, үе үеийн ахмадууд, салбарын алдар гавьяатнууд Та бүхэнд Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн хамт олны нэрийн өмнөөс шинэ цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, ард иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, барилгын үйлдвэрлэлийг олон улсын жишгээр удирдах, үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирлээ.

Бид Засгийн газрын захиалгаар гүйцэтгэсэн нийтийн орон сууцны төслүүдээрээ стандарт орон сууцны чанар, үнийн жишгийг тогтоож, монгол барилгачдаа ажлын байраар хангах, иргэдийг хямд чанартай орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлж ажиллалаа.

Мөн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал”-ын хөтөлбөрийг санаачлан, боловсруулаад байгаа ба тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь төсөл болох инженерийн хангамжгүй нутаг дэвсгэрийг инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангах “Сервис центр” төслийг Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад хүргүүлэн, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Энэхүү төсөл нь бүх нийтийг хамарсан соёлын хувьсалт өөрчлөлт хийх нийгмийн хариуцлагын төсөл бөгөөд төсөл хэрэгжсэнээр гэр хороолол зөв зохион байгуулалтад орж, инженерийн дэд бүтцээр хангагдан улмаар нийгэм, экологи, эдийн засгийн олон эерэг үр дүнг гарах юм.

Цаашид Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн зүгээс гишүүн компаниудын хамтын хүч, мэргэжлийн өндөр ур чадвартаа түшиглэн барилгын салбарын хөгжилд шинэ үеийг авчрах, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг өрнүүлэхээр ажиллаж байна. Бид эх орноо хөгжүүлэх их үйлсийн төлөө бидэнтэй ижил хүсэл, зорилготой хэнтэй ч хүч бололцоогоо нэгтгэн ажиллахад бэлэн байна.


Барилгын салбар амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Барилгачдын яруу алдар бадартугай.


Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн
Төлөөлөн Удирдах Зөвлөл
dd1