Мэдээ мэдээлэл

“Сервис центр” төслийн талаар мэдээлэл өглөө

2017 оны 09 сарын 25, 11:17
21687976_308174662991598_5288792584990493340_nНийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч дарга, НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны иргэдтэйгээ уулзалт хийлээ. Улирал тутамд тогтмол болдог уг уулзалтаар нийслэлийн зүгээс хийж хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэдэг уламжлалтай.

Энэ удаагийн уулзалтад иргэдийн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын алба, Авто зам хөгжлийн газар, Нийтийн тээврийн газар, Хот тохижилт, УБЦТС-ний удирдлагууд оролцон ажлаа танилцуулсан бөгөөд Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн төлөөлөл оролцон гэр хорооллыг дэд бүтцээр хангах “Сервис Центр” төслийн талаар иргэдэд мэдээлэл өглөө. 
21618055_308204902988574_4837138186047355021_n