Мэдээ мэдээлэл

ҮББК-ийг үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбатыг Монгол Улсын “гавьяат барилгачин” цолоор шагналаа

2017 оны 10 сарын 27, 15:21
IMG_80111(1) Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн юм.

Ингээд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбатыг Монгол Улсын “гавьяат барилгачин” цолоор шагналаа. Мөн энэ өдөр “гавьяат барилгачин” цолоор “Монгол дээвэр” ХХК-ийн захирал Дагвын Алтангэрэл, Баянхонгор аймгийн “Дулаан бор” ХХК-ийн захирал Дуламын Найдан, Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын ахмад ажилтан Дурангийн Оюунчимэг нарыг шагнасан юм.
IMG_8001
IMG_8040