Мэдээ мэдээлэл

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

2017 оны 12 сарын 27, 17:33
25829589_1438645809597795_1473731209_oИх барилгын салбарт хөдөлмөрлөж буй үе үеийн барилгачид, инженерүүд, хамтран зүтгэгчиддээ айлчлан буй 2018 онд амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2017 он Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн хувьд улс орны хөгжилд хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөр санаачлан, боловсруулж, төр захиргааны байгууллагад танилцуулан, гэр хорооллын хөгжлийн гарцийн нэг хувилбарыг тодорхойлсон, дотоод үйл ажиллагаандаа удирдлагын шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлсэн, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

Манай корпорацийн хамт олны санаачлан, боловсруулсан гэр хорооллын хөгжлийг түүчээлэн нэгэн гарц болох “Сервис центр буюу Дэд бүтцийн төв” төслийг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагууд талархалтайгаар хүлээн авч, дэмжиж ажилласны үр дүнд ирэх жилээс эхний “Сервис центр”-үүдийг барихаар боллоо. Гэр хорооллын нутаг дэвсгэрийг хэсэгчилсэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангах, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх тус төсөл нь их хотод амьдарч буй иргэдийн хэрэгжүүлэхийг хүсэн хүлээсэн төслүүдийн нэг болоод
байна.

Дээрх томоохон үйлсийг эхнээс нь оновчтой, зөв зохион байгуулалтаар гүйцэтгэх нь нэн чухал бөгөөд тус ажлыг олон улсын шаардлагад нийцсэн, мэргэжлийн болоод зохион байгуулалтын өндөр ур чадвартай байгууллагаар нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Энэ л үүднээс корпораци нь дотоод үйл ажиллагаандаа чанарын удирдлагын ISO 9001 стандартыг нэвтрүүлэн, олон улсын жишигт нийцсэн барилгын төслийн удирдлагын арга барилд шилжин, төслийн боловсруулалт, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын ажлыг гүйцэтгэхэд чамгүй туршлага хуримтлуулан ажиллалаа. 

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь ирэх жилүүдэд барилга угсралтын шинэлэг төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ба нийт харилцагч түншүүддээ хандан хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аливаа төсөл хөтөлбөртөө Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн нөөц, бололцоо, мэргэжлийн ур чадвар, хуримтлуулсан туршлагыг ашиглан амжилтад хүрэхийг уриалж байна.

Ирэх 2018 онд Та бидний ажил үйлс өргөжин дэвжиж, хөгжин дэвшихийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.
ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОРПОРАЦИ