Мэдээ мэдээлэл

БХБ-ын сайд Х.Баделхан "Буянт-Ухаа 2" хорооллын дуусаагүй 18 барилгатай танилцлаа

2018 оны 03 сарын 15, 15:54
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Буянт-Ухаа 2" хорооллын дуусаагүй 18 барилга угсралтын ажлын явцтай танилцлаа (972 айлын орон сууц). 2014 онд барилга угсралтын ажил эхэлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон уг барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгахыг дэмжин ажиллахаа БХБ-ын сайд Х.Баделхан илэрхийлсэн юм.

Мөн "Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй уулзаж, зорилтот бүлгийн иргэдийн орлогод нийцсэн энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

29178925_2021936711388876_8980453368107368448_n
29186259_2021936671388880_630894794150772736_n
29214375_2021923268056887_2619627976920137728_n
29243993_2021907688058445_5805485196396462080_n