Чанарын удирдлагын бодлого, зорилтууд

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН БОДЛОГО

Бид хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг цаг ямагт эрхэмлэх бөгөөд дэвшилтэт техник технологид тулгуурлан, ажилтны мэдлэг ур чадварыг тогтмол хөгжүүлж, байгууллагын удирдлагын тогтолцоог тогтмол сайжруулан норм дүрэм, стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдад хүргэнэ

ЧАНАРЫН ЗОРИЛТ

1. Чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах нөхцөлийг бий болгоход чиглэсэн ЧУТ-ны гүйцэтгэл ба үр нөлөөтэй байдлыг үнэлэхийн тулд улирал тутамд дотоод аудитын үр дүн, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнгүүдийг УДШХ-аар хэлэлцэн залруулах арга хэмжээ болон бусад шаардлагатай ажлуудыг ажилтнуудын оролцоотой хийж гүйцэтгэнэ.

2. Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд жийгдэх үйл явцуудыг хариуцах ажилтан болон удирдлагуудын ур чадварын үнэлгээг 6 сар тутамд хийж, тус тусын ажил үүргийн чиглэлээр нь сургалт хөгжлийн төлөвлөгөөний дагуу сургалтанд хамруулж, чадварлаг мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлнэ.

3. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацааг хэмнэх, зохион байгуулалтыг сайжруулах зориулалт бүхий байгууллагын онцлогт тохирсон нэг програм хангамжийг бий болгон үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.