“Дельта Констракшн” ХХК

Үүсэл хөгжил
     “Дельта Констракшн” ХХК нь 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл барилга угсралт, барилгын засал чимэглэл, инженерийн шугам сүлжээ, зураг төслийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. “Дельта Констракшн” ХХК үйл ажиллагаандаа холбогдох стандарт норм, дүрмийг баримтлан, барилга угсралтын шинэ технологи нэвтрүүлэн улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил бүтээн байгуулалтыг тэргүүлсээр байна.


Туршлага
     Тус компани хамгийн итгэлтэй түнш, найдвартай гүйцэтгэгч, шилдэг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага болохын төлөө ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж, угсралтын ямар ч том төсөл дээр бие даан ажиллах чадвартай хамт олон болж төлөвшсөн үндэсний шилдэг компанийн нэг юм.

Гүйцэтгэсэн томоохон төслүүд
     • IV цахилгаан станцын Зуухан цехийн тээрмийн суурийн ажил
     •
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын зорчигч хүлээн авах терминал
     • 3955 айлын “Шинэ Яармаг” орон сууцны хороолол
     • “Содон” стандарт цогцолбор хороолол
     • “Алтан орд” хотхон
     • “One residence” хотхон
     • “Сонгдо Монгол” оффисын барилга
     • “Дипломат” хотхон
     • “Парксайд резидэнс” бизнес ангиллын орон сууц
     • “Ажигана Хунчир” ХХК-ийн “Эмиралд резидэнс” хороолол
     • “Дунд Мандал” ХХК-ийн “Кристалл таун” орон сууцны цогцолбор
     • “Каркас” ХХК-ийн 10 давхар оффисын барилга
     • “Пайнеринг Интернэшнл” ХХК-ийн 12 давхар зочид буудлын арагт бүтээцийн угсралт
     • “Баян Констракшн” ХХК-ийн “Парк-9” хотхоны барилгын угсралт
     • “Гермес Тесунг” ХХК-ийн 16 давхар 2 орон сууцны барилгын цутгамал ханатай төмөр бетон бүтээцийн угсралт
     • “Ноёд” группын 16 давхар орон сууцны барилгын цутгамал ханатай төмөр бетон бүтээцийн угсралт
     • “Ньюком Проперти” ХХК-ийн "Дархан-Теди" үйлчилгээний төв

Амжилтууд
“Дельта Констракшн” ХХК-ийн ажлын амжилтыг төр засгийн болон олон нийтийн байгууллагууд өндрөөр үнэлэн:
     • 2005 онд “Итгэл хүлээсэн хамт олон” /Монголын жижиг дунд үйлдвэрийн нэгдсэн холбоо/
     • 2007 онд “Бүтээлч 100 аж ахуйн нэгж” /Барилга хот байгуулалтын яам/
     • 2008 онд “Нийгмийн хариуцлагатай байгууллага” /Монголын барилгачдын холбоо/
     • 2008, 2009 онд “Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж” /Барилга хот байгуулалтын яам/
     • 2009 онд “Барилга угсралтын шинэ технологи нэвтрүүлсэн байгууллага”-аар “Алтан цамхаг” өргөмжлөл /Барилга ассиоциаци,           Координат төв/
     • 2009 онд "Барилгын шилдэг гүйцэтгэгч" /ЗТБХБЯ, МҮХАҮТ, Монголын Барилгачдын холбоо/
     • 2011 онд "Тогтвортой ажлын байр бий болгосон байгууллага" /Монгол Улсын Засгийн газар/ зэрэг шагнал урамшуулал хүртжээ.
     • 2012 онд “Барилгын гүйцэтгэгч шилдэг байгууллага”-аар “Алтан цамхаг-2011” /Монгол Улсын Засгийн газар/
     • 2013 онд “Барилга угсралтын шилдэг байгууллага”-аар ” /Барилга, хот байгуулалтын яам/ тус тус шалгарсан.
     

Ажилтан, албан хаагчид
    
Тус бүтэц бүрэлдэхүүнд гэрээт болон үндсэн ажилчид бүхий 15 аж ахуйн нэгж багтдаг.
“Дельта Констракшн” ХХК-ийн захирал, инженерүүд, технологич зэрэг инженер техникийн ажилтнууд нь бүгд мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай. Мэргэжилтэй ажилчид нь барилгын салбарт 10-аас дээш жил ажилласан өндөр зэрэгтэй хамт олон юм.

     Тус компани 800 гаруй ажилчин, 70 инженер, 4 архитектор, 7 хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байцаагчаас бүрдсэн инженер техникийн чадварлаг багтай бөгөөд энэхүү бүрэлдэхүүнд:
     • Монгол Улсын зөвлөх инженер 1
     • Монгол Улсын мэргэшсэн инженер 4
     • Монгол Улсын мэргэшсэн төсөвчин 2
     • Барилгын инженер 28
     • Архитектор 4
     • Сантехникийн инженер 6
     • Цахилгааны инженер 3 тус тус багтан ажиллаж байна.