"И Си Си" ХХК

Үүсэл, хөгжил
     "И Си Си" ХХК нь барилга угсралт, цутгалтын чиглэлээр 2005 оноос үйл ажиллагаа явуулж, барилгын салбарт өөрийн гэсэн онцлогтой тэргүүлэх зэргийн үйлдвэрлэгч болох зорилтоо биелүүлсээр ирсэн Монголын барилгын шилдэг компаниудын нэг юм.

Туршлага
     "И Си Си" ХХК-ийн барьсан барилга, бүтээн байгуулалтын гүйцэтгэлүүд нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дунд хүлээн зөвшөөрөгджээ.
     
     Гүйцэтгэсэн төслүүд
     • "Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн" орон сууцны хороолол
     • "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн" зүүн чиглэлийн авто замын төсөл
     • "Рапид харш" орон сууцны хороолол
     • "Аман хуур" 14 дүгээр дижитал жишиг хорооллын барилга
     • "Рояал академи" олон улсын сургуулийн барилга
     • "Апартмент Кей Эйч" ХХК-ийн үйлчилгээний төв, орон сууц
     • "Будда гарден" аялал жуулчлалын цогцолбор
     • “Хүннү 2222” хороолол
     • “Содон” стандарт цогцолбор хороолол
     • Шидэнчойнхорлин хүрээ хийдийн цогцолборын суурийн ажил зэргийг амжилттай гүйцэтгэн, зарим төслийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Энэхүү бүтээн байгуулалтуудаас "И Си Си" ХХК-ийн ялгарах онцлог, давуу тал, ур чадварыг мэдэж болно.

Ажилтан, албан хаагчид
     "И Си Си" ХХК-ийн амжилтын гол түлхүүр бол ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн хамтарч ажилладаг эрч хүч, мэдлэг чадвартай хөдөлмөрийг эрхэмлэдэг 600 гаруй мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй нь холбоотой юм.
          • Монгол Улсын Ерөнхий инженер 1
          • Монгол Улсын ахлах Инженер 2
          • Цахилгааны инженер 1
          • Хэмжилтийн инженер 1
          • ХАБЭА инженер 1
          • Инженер 2