"Эрэлт Импэкс" ХХК

Үүсэл, хөгжил
     "Эрэлт Импэкс" ХХК нь 2000 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй, амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн арвин дадлага туршлагатай, зах зээлийн шударга өрсөлдөөнд байр сууриа олсон байгууллага юм. 2002 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших үл хөдлөх 112.3 сая төгрөгийн хөрөнгөөр дүрмийн сангаа нэмэгдүүлж, барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд энэ хугацаанд өөрийн тогтвортой, чадварлаг инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэлээр олон тооны барилга, объектыг Монгол Улсын барилгын чанар, стандарт, хуулийн дагуу улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

Туршлага
     Энэ хугацаанд өөрийн тогтвортой, чадварлаг инженер техникийн болон удирдах ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр олон тооны барилга, объектыг Монгол Улсын барилгын чанар, стандарт, хуулийн дагуу бие даан гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгч, улс орны хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байна.
     “Эрэлт Импэкс” ХХК нь өөрийн эзэмшилдээ 1.8 га газар, материал түүхий эд хүлээн авах төмөр замын салаа бүхий үйлдвэрлэлийн баазтай бөгөөд өөрийн харъяанд гадаад худалдаа, барилгын материал хангамжийн чиглэлээр “Гэрэлт сфен” ХХК, ажлын хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр “Гэрэлт шаглаа” ХХК зэрэг охин компаниудыг байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
     “Эрэлт Импэкс” ХХК нь ОХУ, Хятад, Солонгос Улсаас барилгын засал чимэглэлийн зарим материал худалдан авдаг ба Дархан хотын Төмөрлөг, Хөтөлийн ЦШК болон бусад гадаад, дотоодын байгууллагатай худалдааны чиглэлээр хамтран ажиллаж байна.
     Тус хамт олон барилга угсралтаас гадна барилгын үйлдвэрлэлийн бараа материал болох суурийн блок, хүрмэн блок, бага оврын төмөр бетон бүтээц, модон эдлэхүүн буюу хаалга, цонх, шалны хөвөө мод, даацын ба даацын бус ялуу, шатны гишгүүр, замын хашлага, бетон хольц зэргийг Монгол Улсад мөрдөгдөж буй "Барилгын материал үйлдвэрлэлийн стандарт"-ын дагуу үйлдвэрлэж байна.

Амжилтууд
    "Эрэлт импэкс" ХХК-ийн барилгын салбарын амжилт ололтыг үнэлэн
          • 2005 онд Монголын барилгачдын холбооны нэрэмжит "Хүндэт диплом"
          • Монголын барилгын мэргэжилтэй ажилчдын холбооны "Өргөмжлөл"
          • 2007 оны "Шилдэг барилгын байгууллага" өргөмжлөлөөр шагнасан аж.

Ажилтан, албан хаагчид
     • Зөвлөх инженер 1
     • Барилгын инженер 1
     • Галын мэргэжлийн техникч 1
     • Материал технологийн инженер 1
     • Холбооны инженер 2
     • Цахилгааны инженер 1
     • Халаалт, агаар сэлгэлт инженер 1
     • Сантеникийн инженер 2