"Эрэлт Импэкс" ХХК

Үүсэл, хөгжил

"Эрэлт Импэкс" ХХК нь 2000 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй, амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн арвин дадлага туршлагатай, зах зээлийн шударга өрсөлдөөнд байр сууриа олсон байгууллага юм.
2002 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших үл хөдлөх 112.3 сая төгрөгийн хөрөнгөөр дүрмийн сангаа нэмэгдүүлж, барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд энэ хугацаанд өөрийн тогтвортой, чадварлаг инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэлээр олон тооны барилга, объектыг Монгол Улсын барилгын чанар, стандарт, хуулийн дагуу улсын комиссод хүлээлгэн өгөөд байна.
"Эрэлт Импэкс" ХХК нь нэг гэр бүлийн өмчит 15000 мкв бүхий эзэмшил газар, 1400 мкв талбай бүхий 3 давхар оффис, 2000 мкв талбайтай агуулах, автомашины гараж, 1200 мкв ачаа хадгалах харуул хамгаалалт бүхий ил талбай, автокран, цамхагт кран, 510 метр урт өөрийн эзэмшлийн салаа төмөр замтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Туршлага
    
"Эрэлт Импэкс" ХХК нь барилга угсралтын ажилд Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001, Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Эрүүл Ахуйн Удирдлагын Тогтолцоо OHSAS :18001, Байгаль Орны Удирдлагын Тогтолцоо ISO14001 стандартуудыг нэвтрүүлж аюулгүй ажиллагаа, бага өртөг, өндөр чанар, богино хугацаагаараа өрсөлдөгчөөсөө ялгарч, чанартай барилга, хямд үнийн сонголтоор хэрэглэгчийнхээ таашаалд нийцсэн үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжаар өрсөлдөгчөөсөө ялгаран ажиллаж байна. 
Хийж гүйцэтгэсэн зарим ажлууд:
  • 2002 БЗД иргэн Димаагийн 2 давхар үйлчилгээний барилга
  • 2002 онд Гангар инвест ХХК-н тоосгоны үйлдвэрийн барилга
  • 2003 БЗД-т Шинжлэх Ухааны Академийн 4 давхар 32 айлын орон сууц
  • 2004 онд иргэн Чинбаярын 6 давхар эмнэлэг, үйлчилгээний барилга
  • 2006 онд Эрэлт Импэкс ХХК-н оффисын болон агуулахын барилга
  • 2007 БЗД-т Шинжлэх Ухааны Академийн 6 давхар 24 айлын орон сууц
  • 2008 онд БГД-т иргэн Хишигдоржийн эмнэлэг, үйлчилгээтэй 6 давхар 20 айлын орон сууц
  • 2009 онд 40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд ХУД-т 9 давхар 63 айлын орон сууц,
  • 2010 онд ХУД-т Төрийн албаны зөвлөлийн 9 давхар 36 айлын орон сууц,
  • 2014 онд ХУД-ийн Буянт-Ухаа 1 хорооллын 9 давхар 63 айлын орон сууцны барилгуудыг ерөнхий гүйцэтгэгчээр тус тус барьж ашиглалтанд хүлээлгэн өгч,
  • 2014 оноос ХУД-ийн Буянт-Ухаа 2 хорооллын 9 давхар нийт 324 айлын орон сууцны барилгын ажлыг мөн ерөнхий гүйцэтгэгчээр явуулж байгаа туршлагатай чадварлаг хамт олон.
Амжилтууд

"Эрэлт импэкс" ХХК-ийн барилгын салбарын амжилт ололтыг үнэлэн
  • 2005 онд Монголын барилгачдын холбооны нэрэмжит "Хүндэт диплом"
  • Монголын барилгын мэргэжилтэй ажилчдын холбооны "Өргөмжлөл
  • 2007 оны "Шилдэг барилгын байгууллага" өргөмжлөл
  • 2015 оны нийслэлийн шилдэг бүтээн байгуулагч “Хангарьд цом өргөмжлөл”
  • 2020 онд шороон гахай жилийн Шилдэг бүтээн байгуулалт цом өргөмжлөл тус тус хүртсэн 
Ажилтан, албан хаагчид
      
"Эрэлт импэкс" ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг тэдний аюулгүй ажиллах нөхцөлтэй уялдуулан хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд байнга анхаарч, олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцоог ISO9001 менежментийн ухааны чадвартай хослуулан ажилтан бүрийг хөгжүүлэн сургаж ажилтан байгууллага хоёрын хамтын хөгжлийг зорилго болгон ажиллаж байна.
"Эрэлт импэкс" ХХК нь Санхүү удирдлагын хэлтэс, Барилга үйлдвэрлэлийн хэлтэс, Хангамж борлуулалтын хэлтэс, Захиргаа аж ахуйн хэлтэс зэрэг 4 хэлтэст харьяалагдах үндсэн 30 гаруй инженер техникийн чадварлаг багтай бөгөөд энэхүү бүрэлдэхүүнд:
  • Монгол Улсын зөвлөх инженер 1
  • Монгол Улсын мэргэшсэн инженер 1
  • Барилгын инженер 4
  • Архитектор 1
  • Сантехникийн инженер 2
  • Материал технологийн инженер 1
  • Цахилгааны инженер 2
  • Төсөвчин 1
  • ХАБЭА ажилтан 2 тус тус багтан ажиллаж байна. 
Мөн барилга угсралт, гадна фасад, дээвэр, дотор засал, вакум цонх, хар шал цутгалт зэрэг барилга угсралтын технологийн үе шатны ажлын гэрээт 300 гаруй ажилтнаас бүрдсэн туслан гүйцэтгэгч байгууллагуудтай байнгын хамтран ажиллаж байна.