Хүний нөөцийн бодлого

     "Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци" нь Хүний нөөцийн бодлогын хувьд үндэсний ажиллах хүчнийг дэмжих, мэргэжилтэй ажилчдыг ажлын байраар хангах, сургаж хөгжүүлэх, чадавхижуулах чиглэл баримтлан ажиллаж байна. 

Хүний нөөцийн албаны зорилго:
  • Хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, гишүүн компаниудыг хүний нөөцийн бодлогоор хангах
  • Ажиллагсдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, ёс суртахууныг дээшлүүлэх
  • Хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Ажилтнуудыг үр дүнтэй сонгон шалгаруулах
  • Ажилтнуудын мэргэжлийн чадварыг тодорхойлж сургах, давтан сургах чадваржуулах
  • Гишүүн компаниудаас ирүүлсэн хүний нөөцийн захиалгыг үндэслэн мэргэжилтэй ажилчдыг санал болгож зуучлах, шаардлагатай тохиолдолд ажлын байрны шаардлага хангасан мэргэжил, туршлагатай ажилчдыг бүрдүүлэх процессийг зохион байгуулж, сонгон шалгаруулалтад оролцох
  • Барилгын төрөл бүрийн мэргэжилтэй туслан гүйцэтгэгч компани бригадуудыг сонгон нөөцөд бүртгэх, гишүүн компаниудын ажил гүйцэтгэх явцад тухайн ажлын онцлогоос шалтгаалан хүн хүч дутагдвал нөөцөд байгаа туслан гүйцэтгэгч компани, бригадуудыг санал болгон зуучлах
  • Ажилчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, хөгжүүлэх зорилгоор дотоод болон гадаадад богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулах, сургах, мэргэжилтэн бэлтгэх


"ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОРПОРАЦИ"-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
 
НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1 Энэхүү журмын зорилго нь Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг оновчтой      зохион байгуулах, ажил олгогч, ажил горилогчийн харилцааг зохицуулахад оршино.
1.2 Журмын хэрэгжилтэд Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн Захиргаа удирдлагын хэлтсийн харьяа-Хүний нөөц,      сургалт судалгааны албаны дарга хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.

ХОЁР: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

2.1 Сонгон шалгаруулалтад оролцогчдод нэгэн ижил мэдээлэл өгөх ба тэдэнд эрх тэгш оролцох боломжийг хангах
2.2 Ажил горилогчдыг сонгон шалгаруулах явцад хувийн үзэмж, үнэлэмжээр хандахыг хориглоно. Мөн удирдлага болон хамтран      ажиллагсдын нөлөөлөлд автахгүй, сонгон шалгаруулалтын журмыг баримтална.
2.3 Ажил горилогчдын материалыг хүлээн авч гүйцэтгэх ажил үүрэгт нь нийцүүлэн судалж ажлын 10 хоногийн дотор холбогдох      шийдвэрийг гаргана.
2.4 Ажил горилогчдод дарамт шахалт үзүүлэхгүй, харилцааг хурцатган эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр зохион байгуулна.

ГУРАВ: ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ

3.1 Хүний нөөцийн бүрдүүлэлт нь төлөвлөлтийн дагуу ажлын байранд сул орон тоо гарсан буюу шинэ ажлын байр гарах хэрэгцээ      байгааг тодорхойлсноос эхэлнэ.
3.2 Хэрэгцээ байгааг тодорхойлсны үндсэнд ажил, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулна.
3.3  Хүний нөөцийн бүрдүүлэлтийг гадаад болон дотоод эх үүсвэрээс бүрдүүлнэ.
3.4  Захиргаа удирдлагын хэлтсийн даргын зөвшөөрлөөр сул чөлөөтэй байгаа ажлын байрны талаарх мэдээллийг өгнө.
3.5 Гадаад орчинд мэдээллийн хэрэгслээр дамжуулан зар мэдээлэл тараана. Ажлын зар нь утга, найруулгын алдаагүй, энгийн      ойлгомжтой хэлбэрээр бичигдэх бөгөөд зарлалд дараах мэдээллийг зайлшгүй оруулна. Үүнд:
          Байгууллагын нэр
          Нээлттэй ажлын байрны нэр, албан тушаал
          Тавигдах шаардлага
          Бүрдүүлэх материал
          Бүртгэх хугацаа
          Хаяг болон холбоо барих утас
3.6  Бүрдүүлэх материалд дараах зүйлс орох бөгөөд ажил албан тушаалын онцлогоос хамаарч нэмэлт материал бүрдүүлэх      шаардлага тавьж болно.
          Цээж зураг
          Анкет /CV/
          Цахим үнэмлэхийн хуулбар
          Мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар

ДӨРӨВ: БҮРДҮҮЛЭЛТИЙН МАТЕРИАЛ ҮНЭЛЭХ

4.1  Хүний нөөц, сургалт судалгааны албаны дарга болон менежер ажил горилогчийн ирүүлсэн бүрдүүлэлтийн материалтай      танилцан шаардлагын дагуу шалгуур хангасан материалыг ангилан ялгаж нэгдсэн дүгнэлтийг гаргана.
4.2  Сонгон шалгаруулалтын үед шаардлагатай гэж үзвэл ажил горилогчийн талаарх мэдээллийг урьд ажиллаж байсан      байгууллагын удирдах албан тушаалтнаас лавлах болон тодорхойлолтоор авч болно.
4.3 Шалгуур үзүүлэлтийг хангасан хүсэлт гаргагчтай нэгдүгээр шатны ярилцлага хийх бөгөөд төлөвлөгөөг хавсралт №1-ийн дагуу      гаргана.

ТАВ: НЭГДҮГЭЭР ТҮВШНИЙ ЯРИЛЦЛАГА

5.1 Нэгдүгээр шатны ярилцлагыг Хүний нөөц, сургалт судалгааны албаны дарга явуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд шууд      удирдах албан тушаалтантай хамтарч явуулж болно.
5.2 Нэгдүгээр түвшний ярилцлагын зорилго нь тухайн хүсэлт гаргагчийн анкетын материалыг баталгаажуулах, биеэ авч яваа      ерөнхий байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар, зан төлөв, багаар ажиллах чадвар, ажлын туршлага, ажлын түүх, ажиллах хүсэл      тэмүүлэл, зорилгыг үнэлэхэд чиглэнэ.
5.3 Үнэлгээг ярилцлагад оролцсон албан тушаалтнууд зөвлөлдөн хавсралт №3-ын дагуу бөглөн анкетад хавсаргана.

ЗУРГАА: IQ ШАЛГАЛТ

6.1 Нэгдүгээр шатны ярилцлагыг авсны дараа хүний нөөцийн менежер IQ тестийн шалгалтыг явуулах бөгөөд шалгалтад 60 хувиас      дээш оноо авсан ажил горилогчийг тэнцсэнд тооцно.

ДОЛОО: ХОЁРДУГААР ШАТНЫ ЯРИЛЦЛАГА

7.1 Хоёрдугаар шатны ярилцлагад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Төгссөн сургуулийн диплом, үнэмлэхийн эх хувь
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Ажиллаж байсан газрын тодорхойлолт
  • Анхан шатны ярилцлагын дүгнэлт
  • Шалгалтын дүн
7.2 Ярилцлагын төлөвлөгөө, асуултын жагсаалтыг урьдчилан боловсруулж, ярилцлага болох цагийг нэг өдрөөс доошгүй хугацааны      өмнө ярилцлагад оролцогчид мэдэгдэнэ.
7.3 2-р шатны ярилцлагад тухайн ажилтны тогтвор суурьшилтай ажиллах болон цалингийн саналын талаар тодруулах, зарим      хувийн төлөвлөгөө, шаардлагатай тохиолдолд шалгалтын талаар нэмэлт тайлбар, байгууллагын зүгээс тодруулах зүйл,      хүсэлт байгаа эсэхийг тодруулан ажилтныг авах шийдвэр дүгнэлтийг гаргана.
7.4 Ярилцлагад ямар албан тушаалд ажилтан сонгон шалгаруулж буйгаас хамааруулан энэхүү журмын хавсралтад заагдсан      компанийн албан тушаалтнууд оролцоно.
7.5 Дадлагажих болон дасан зохицох хугацаанд ажиллуулах тухай шийдвэрийг ярилцлага авсан удирдах ажилтнууд хүсэлт      гаргагчид үнэлэлт өгч зөвшилцсөний эцэст гаргана.
7.6 Шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

НАЙМ: БУСАД

8.1 Хүний нөөцийн хэрэгцээ шаардлага, хүсэлт гаргагчийн тухайн нөхцөлөөс шалтгаалан дээрх үе шатууд, шалгаруулалтын үйл      явцуудын хоорондох хугацаа өөр өөр байж болно.
8.2 Хүсэлт гаргагчийг корпорацид ажиллуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын материалыг хувийн хэрэгт нь      хавсаргах бөгөөд бусад хүсэлт гаргагчийг боломжит хүний нөөцийн жагсаалтад оруулан, материалыг хүний нөөцийн асуудал      хариуцсан ажилтан хадгална.