Үнэт зүйл

КОРПОРАЦИЙН ҮНЭТ ЗҮЙЛС

Хамтын ажиллагаа буюу ЭВ НЭГДЭЛ
Өрсөлдөх чадвар буюу МАНЛАЙЛАЛ
Хүнээ дээдлэх бодлого буюу АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Бүтээгдэхүүн буюу ЧАНАР & СТАНДАРТ
Нийгмийн хариуцлага буюу ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ


ЭВ НЭГДЭЛ
Бидний үүсгэн байгуулж, хөгжил өөд хамтдаа алхаж байгаа хамт олон нь өөрийн гэсэн таван тусдаа соёлд суурилсан, удирлагын өөр өөр арга барил, туршлагаар төлөвшсөн байгууллагуудаас бүрэлдсэн билээ. Гэсэн хэдий ч бид улс орны хөгжил, бүтээн байгуулалтыг шинэ шатанд гаргахын төлөө нэгэн зүгт харж, зорилгоо нэгтгэж чадсан. Бид хамтын хүчин чармайлтаар стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд болон барилга, ижненерийн өндөр шийдэлтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой нэгдсэн билээ. Цаашид бидний эв нэгдэл-хамтын ажиллагаанд суурилсан бүтээн байгуулалт нь байгууллагын ирээдүйг өргөжүүлэн, хөгжүүлэх үндэс суурь болох болно.

МАНЛАЙЛАЛ
Өрсөлдөх чадвар буюу манлайлал нь нарийвчилсан судалгаанд суурилсан төлөвлөгөө, өндөр ур чадвар бүхий харилцаа, бизнесийн тогтсон соёл, холыг харсан өргөн цар хүрээтэй алсын хараа, зөв зохистой удирдлагаас бүрддэг. Бид манлайлах ур чадварын үндсэн шалгуур болох “төлөвлөлт ба гүйцэтгэл” арга замыг хэрэгжүүлснээр корпорацийн ажилтнууд, удирдлага, хамтран ажилладаг аль ч салбарт өөрийн өнгө төрхийг тодорхойлон, урт хугацаанд бизнесийн тэргүүлэгч байр суурийг хадгалах болно.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Барилгын салбарын бүтээн байгуулалт нь хүний сэтгэл, оюуны хязгааргүй орон зайд үүсэж, цаасан дээр бууснаар олон хүний нөр их хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулагдаж, хүсэн хүлээсэн хүний гарт хүрч, амьдрал цэцэглэж байдаг орон зай юм.
Энэ орон зайг бүрдүүлэх бүхий л хүчин зүйл нь ХҮН байдаг. Иймд бид зорилгодоо хүрэх шат дараалсан ажлын явцад хүнээ дээдэлж, алхам бүрт аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зорьж байна.

ЧАНАР & СТАНДАРТ
Манай компанийн онцлог бол техник технологийн оновчтой шийдлийг дотооддоо нутагшуулан хэрэгжүүлж, сайн чанар стандарттай бүтээн байгуулалтыг түншүүд, хэрэглэгчиддээ хүргэх явдал юм.
Корпорацийн хэмжээнд нийт 290-ээд мэргэшсэн инженер ажилладаг ба тус бүрийн ажлын онцлог, ур чадвар, туршлагатай. Эдгээр мэргэжилтнүүдийн удирдлага дор олон улсын төслийн менежментийг хэрэгжүүлэн ашигтай, хэмнэлттэй зөв зохион байгуулалтаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашид дотоодын онцлогийг тусгасан олон улсын стандарт, нөхцөлүүдийг шилдэг баг хамт олныхоо итгэл зүтгэлд суурилан бүтээхээр зорин ажиллаж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Корпорацийн зорилго, алсын хараа хэдий чинээ өргөн цар хүрээтэй, холыг харсан байхаас шалтгаалан тогтвортой хөгжилд хамаарах харилцаа төдий чинээ хариуцлагатай байдаг. Сургалт, судалгаа, зөв зохистой зохион байгуулалтад суурилсан аливаа төсөл, хөтөлбөр, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт урт хугацаанд тогтвортой хөгжиж, үйл хэрэг нь бодит биелэлээ олдог билээ. Корпорацийн зүгээс тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хамтран ажиллах бүхий л оролцогч талуудын эрх ашиг, ашиг сонирхлыг ижил түвшинд ханган ажиллаж, компанийн үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг өсөн нэмэгдүүлэх, зөв зохистой, байгальд ээлтэй, хэмнэлтэт технологийг нэвтрүүлэх, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар болон ажлын хариуцлага, бүтээлч чанарыг ахиулан бизнесийн хөгжлийн суурь болгон ажиллаж байна.