ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

10631346_911022275593517_1024809827_o     Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн байгуулалтын Корпораци нь барилгын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох “Дельта Констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар Барилга”, “Эрэлт Импэкс” компаниудын нэгдэл бөгөөд 2013 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан.
 
     Бид барилга, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Төслийн менежментийн байгууллага юм.
Манай корпораци нь Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 300-гаад инженер техникийн ажилтан, 3000 гаруй мэргэшсэн болон туршлагатай ажилтантай. 

     Бид хамтын ажиллагааны төгс нэгдэлд суурилан чанар, стандартын дээдийг бүтээхийг зорьж ХАМТДАА ХӨГЖЬЕ уриан дор нэгдэн ажиллаж байна.


ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрт оролцох
  • Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламжийн төсөл хэрэгжүүлэх
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлалыг нэвтрүүлэх

ҮББК-ИЙН ДАВУУ ТАЛ

  • Барилга, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд тэргүүлэн оролцогч үндэсний ерөнхий гүйцэтгэгч компаниудын нэгдэл учир мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олноос бүрдсэн.
  • ҮББК болон түүний бүрэлдэхүүн компаниуд нь бүгд дотоодын боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлсэн.
  • 3000 гаруй ажилчдыг нэгэн зэрэг ажиллуулах чадвар бүхий удирдлагын бүтэц зохион байгуулалт, тогтолцоог бүрдүүлсэн.
  • Барилга угсралтын ажлын үе шатны ажилбар тус бүр дээр дотоодын техник хяналтын боловсронгуй тогтолцоог бүрдүүлсэн.
  • Барилга угсралтын ажлыг богино хугацаанд, чанарын өндөр төвшинд гүйцэтгэж, өртөгийг боломжит хамгийн бага төвшин хүртэл бууруулж чаддаг.
  • Барилгын төслийн календарьчилсан график төлөвлөгөө, түүний биелэлтийн хяналтын системийг боловсруулан үйл ажиллагаандаа ашигладаг нь захиалагч талд болоод эцсийн хэрэглэгчид мэдээллээр нээлттэй хангагдах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

     
 
ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОРПОРАЦИ НЬ ТӨСЛИЙН НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

     Төслийн удирдлагын нэгдсэн тогтолцоо нь тухайн төсөлд оролцож буй талуудын сэтгэл ханамжийн баталгааг хангах үндсэн зарчимд үндэслэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж, төсөлд оролцогч талуудыг нэгсдсэн мэдээллийн системээр хангах, харилцан уялдаа холбоог зохицуулах, барилгын үйлдвэрлэлд үе шатны ажил бүрийг гүйцэтгэх нэгдсэн аргачлал, ажил хүлээн авах нэгдсэн стандартыг нэвтрүүлэх, ажил гүйцэтгэх хугацааг нарийвчлан төлөвлөн гүйцэтгэлийг хянах, барилгын талбайд ХАБЭА-г хангах нэгдсэн стандартыг хэрэгжүүлэх, бичиг баримтын нэгдсэн стандартад оруулах, улмаар дээрх үйл ажиллагааг хэвшүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа юм.
 
1622429_738759919469252_1109488554_o

Хамтдаа хөгжье