Алсын хараа, Эрхэм зорилго

АЛСЫН ХАРАА:

БИД ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСАД ТӨВШИНД, ХЭРЭГЖИХ БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДЭД МАНЛАЙЛАН ОРОЛЦОГЧ, УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ТӨСЛҮҮДИЙГ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.


ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бид барилга, дэд бүтцийн салбарт тэргүүлэх хөрөнгө оруулагч, Олон улсын технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулагч, цаг үеийг тэргүүлсэн барилгын шинэ түүхийг бүтээх ажлын хүрээнд дараах “Эрхэм зорилго”- ыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Олон улсын жишигт нийцсэн төслийн удирдлагын нэгдсэн тогтолцоо, мэргэшсэн багийн ур чадвар, техник технологийн хөгжилд суурилан улс орны барилгын салбарт хөгжлийн шинэ үеийг санаачлагч, манлайлан түүчээлэгч байна.


ЗОРИЛТ:

ҮББК-ийн гишүүн компаниудыг захиргаа, үйлдвэрлэл технологи, санхүүгийн нэгдсэн удирдлагаар хангах:
  • Хүний нөөцийн нэгдсэн системээр хангаж, ажлын байрны улирлын хамаарлыг багасгах замаар тогтвортой ажлын байр бий болгох;
  • Барилгын үйлдвэрлэлийн гүйцэтгэл, чанар, хяналтын нэгдсэн систем бий болгох, шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх замаар зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
  • Бүрэлдэхүүн компаниудын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, удирдлагын чиг үүргээр хангах, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх замаар корпорацийн санхүү, эдийн засгийн чадамжийг тогтвортой дээшлүүлэх;

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь бүрэлдэхүүн таван компаниас гадна тэдгээрийн үйл ажиллагааг байнга дэмжих, шинэчлэх, өргөжүүлэх, сурталчлах зорилгоор охин компаниудыг байгуулсан болно.
  • Барилгын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр "Эн Ди Си Инженеринг" ХХК
  • Энтертайнмент, олон нийт сурталчилгааны чиглэлээр "Эн Ди Си Энтертайнмент" ХХК
  • Хэвлэлийн эх бэлтгэлийн чиглэлээр "Эн Ди Си Паблик медиа" ХХК
  • Барилгын автоматжуулалт, мэдээлэл технологийн чиглэлээр "Эн Ди Си Солюшн" ХХК