Гишүүн байгууллага

delta
“Дельта Констракшн” ХХК нь 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл барилга угсралт, барилгын засал чимэглэл, инженерийн шугам сүлжээ, зураг төслийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. “Дельта Констракшн” ХХК үйл ажиллагаандаа холбогдох стандарт норм, дүрмийг баримтлан, барилга угсралтын шинэ технологи нэвтрүүлэн улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил бүтээн байгуулалтыг тэргүүлсээр байна. Дэлгэрэнгүй...

 
buti
"БҮТИ" ХХК 2004 онд байгуулагдсан цагаасаа Монгол Улсын барилгын салбарт хурдтай гүйцэтгэл, чанартай бүтээн байгуулалтыг тунхаглаж ирэв. Өнөөдөр "БҮТИ" ХХК нь 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөл бүхий өөрийн үндсэн 500, гэрээт 300, Ардчилсан Солонгос Ард Улсын гэрээт 200 нийт 1000 гаруй ажилтантай их айл болоод байна.  Дэлгэрэнгүй...

 
ecc
"И Си Си" ХХК нь 2005 оноос үйл ажиллагаа явуулж барилгын салбарт өөрийн гэсэн онцлогтой тэргүүлэх зэргийн үйлдвэрлэгч болох зорилтоо биелүүлсээр ирсэн Монголын барилгын шилдэг компаниудын нэг юм. "И Си Си" ХХК-ийн барьсан барилга, бүтээн байгуулалтын гүйцэтгэлүүд нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дунд хүлээн зөвшөөрөгджээ. Дэлгэрэнгүй...

 
ub
Монгол Улсын барилгын ууган байгууллага "Улаанбаатар хотын барилга трест"-ийн хөгжлийн улбаа бол "Улаанбаатар барилга" ХХК билээ. Түүх сөхвөл "Улаанбаатар барилга" ХХК-ийг БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд "Барилгын газар" нэртэйгээр байгуулжээ. 1957 оноос "Улаанбаатар хотын барилга трест" нэртэйгээр 1991 оны аравдугаар сарын 1 хүртэл, "Улаанбаатар барилга" ХХК нэртэйгээр одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Дэлгэрэнгүй...

 
erelt
"Эрэлт Импэкс" ХХК нь 2000 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй, амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн арвин дадлага туршлагатай, зах зээлийн шударга өрсөлдөөнд байр сууриа олсон байгууллага юм.  Энэ хугацаанд өөрийн тогтвортой, чадварлаг инженер техник болон удирдах ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр олон тооны барилга, объектыг Монгол Улсын барилгын чанар, стандарт, хуулийн дагуу бие даан гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгч, улс орны хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байна.  Дэлгэрэнгүй...