Мэндчилгээ

_DSC6823a(1)     Эрхэм мэргэжил нэгт нөхөд, түншлэгч, харилцагчиддаа Монголын барилгын салбарын Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн байгуулалтын Корпорацийн хамт олны нэрийн өмнөөс амжилт, бүтээлийн дээдийг хүсэн мэндчилье.

     Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь Монголын барилгын салбарын шилдэг ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импэкс" ХХК-иудын нэгдэл юм.

  Манай корпораци Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 300-гаад инженер техникийн ажилтан, 3000 орчим мэргэшсэн болон туршлагатай ажилчин, нийтийн орон сууцны болон инженерийн нарийн шийдэл бүхий барилга байгууламжийн төслийг гүйцэтгэх ур чадвартай үндэсний ажиллах хүч, материал, техникийн хангамжийг бүрдүүлэн, төслийн удирдлагын нэгдсэн тогтолцоог анхлан нэвтрүүллээ.

     Үндэсний Бүтээн Байгуулалтыг Корпорацийн зүгээс улс орны хөгжлийн нүүр царайг илтгэх дэд бүтцийн МЕГА төслүүдэд тэргүүлэн оролцох, нийтийн орон сууцны томоохон хорооллуудын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэх, гэр хорооллыг шинэчилсэн үзэл баримтлалаар хөгжүүлэх зорилт тавин, хамтын хүч, мэргэжлийн ур чадвараараа барилгын салбарын хөгжилд шинэ үеийг авчрах, олон улсын түвшинд бүтээн байгуулалтыг өрнүүлэх хүсэл зорилготой ажиллаж байна.

     Та бидний хийж, бүтээсэн ажлын ололт амжилтаар Монгол Улсын хөгжил шат ахиж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтууд өрнөх тул та бүхнийг эх орноо хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

 
ХАМТДАА ХӨГЖЬЕ.
 
Хүндэтгэн ёсолсон,
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга
Баатарын ЖҮГДЭР