Барилгын инженерүүдийн ширээний ном "Барилгын ажлын технологийн зааварчилгаа"

2018 оны 12 сарын 11, 17:11
Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн бүтээл "Барилгын ажлын технологийн зааварчилгаа" цуврал ном нь  Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн  барилгын ажлын технологийн тухай  Монгол хэл дээрх анхны гарын авлага болохуйц цогц ном юм. 

"Барилгын ажлын технологийн зааварчилгаа" ном нь  “Газар шороо, суурийн ажил”, “Үндсэн бүтээцийн угсралтын ажил”, “Заслалын ажил”, “Инженерийн шугам сүлжээний ажил” гэсэн дөрвөн цувралаас бүрддэг  бөгөөд Монгол Улсын Барилгын тухай хууль, норм дүрэм, стандартад нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх замаар барилга угсралтын ажилд чанарын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой билээ. 
"Барилгын ажлын технологийн зааварчилгаа" цувралд 
• Технологийн дараалал
• Технологийн шаардлага
• Гүйцэтгэлийн аргачлал
• Хэмжин шалгах аргачлал
• Анхан шатны акт, баримт бичгийн бүрдэл
• ХАБЭА-н удирдлага, зааварчилгаа зэргийг нарийн тусгасан. 

35799431_1631869196925564_747393784894980096_o(1)
Цаашид бид барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварлах, буулгах ажлаар технологийн зааварчилгааг тусгайлан эмхтгэн гаргах ба барилгын үйлдвэрлэлийн удирдлагын арга барилыг дэлхийн нийтлэг жишигт хүргэх арга зүйн номыг боловсруулан та бүхэнд өргөн барих болно.

ХАМТДАА ХӨГЖЬЕ
comments powered by Disqus