Мэндчилгээ

2018 оны 12 сарын 30, 16:59
                                                                                                                                  
45538248_1824778427634639_3838086318777171968_nУлиран одож буй 2018 он Үндэсний Бүтээн Байгуулалтын корпорацийн нийт хамт олны хувьд их ажил хийж бүтээсэн мөн мэдлэг туршлага хуримтлуулсан ээлтэй сайхан жил байлаа. Бид Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын үлдэгдэл 18 барилгыг оршин суугчид, захиалагч нарт хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Мөн “Барилгын ажлын технологийн зааварчилгаа” цуврал номоо дахин шинэчлэн хэвлүүлж нийт инженерүүддээ бэлэг бариад зогсохгүй “ Барилга угсралтын төсөлд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх гарын авлага” нэртэй цоо шинэхэн номоо хэвлэлтээс авч та бүхний гарт өргөн барихад бэлтгэж байна.

Энэхүү гарын авлагыг Монгол улсад анх удаа “Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци”- ийн нийт инженер техникийн ажилтнуудын мэдлэг туршлага дээр үндэслэн мөн дотоодод хүчин төгөлдөр мөрдөгдөж буй БНбД стандартад нийцүүлэн бүтээсэн тул Монгол улсын хөгжил цэцэглэлтийн өнгө төрхийг тодорхойлогч “Барилга”-ын салбарын стандарт, норм нормативыг сайжруулах үйлсэд бодит хувь нэмэр оруулах бас нэгэн том алхам болсон гэж үзэж байна.

Бид ирэх 2019 онд Улс орныхоо өнгө төрхийг тодорхойлох олон төсөл хөтөлбөрт идэвхтэй оролцож, барилгын төслийн менежментийг сайжруулах зорилтынхоо төлөө шаргуу ажиллаж хөдөлмөрлөх болно.
 
 Ирж буй 2019 онд та бүхний ажил үйлс амжилт бүтээл арвинтай байх болтугай.


Хамтдаа хөгжье


Үндэсний Бүтээн Байгуулалтын корпораци