"Барилга угсралтын төсөлд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх гарын авлага" ном хэвлэлтээс гарлаа

2019 оны 01 сарын 07, 12:08
1546834199
Барилгын салбарт хамтран зүтгэгчид та бүхэнд Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорациас эрхлэн гаргасан “Барилга угсралтын төсөлд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх гарын авлага” 511 хуудастай номыг хэвлэлтээс гарсныг дуулгахад таатай байна.

Энэхүү ном нь Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорациас эрхлэн гаргаж буй хоёр дахь томоохон хэмжээний оюуны бүтээл бөгөөд Олон улсын ISO 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны стандар шаардлага мөн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй БНбД стандартуудтай нийцүүлэн бичсэн учраас барилга угсралтын төслийн захиалагч, гүйцэтгэгчдийн хэрэгцээнд төгс нийцэх бүтээл юм.

Монгол улсын өнөөгийн нөхцөлд барилгын салбарын үсрэнгүй хөгжил нэн чухал болсон энэ үед мэргэжил нэгт инженерүүд та биднийг Олон улсын технологийн хөгжилтэй нийцэн ажиллахыг мөн сүүлийн үеийн удирдлагын тогтолцооны арга барилаар төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхийг шаардаж байгаа билээ. Дээрх хэрэгцээ шаардлагад нийцэн ажиллахын тулд "Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци" 2018 онд Олон улсын ISO 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны стандартыг амжилттай нэвтрүүлж, “Британий стандартын байгууллага”-аас албан ёсны батламж авсан бөгөөд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн юм.

Иймээс бид Олон улсын стандартыг Монгол улсын барилгын салбарын онцлогт тохируулан амжилттай хэрэгжүүлж эхэлсэн бодит үр дүнгээ дүгнэж үүнд тулгуурлан боловсруулсан “Барилга угсралтын төсөлд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх гарын авлага” номоо хэрэглэгч, харилцагч та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна.


1546835283


Энэхүү ном нь Гүйцэтгэгч болон Захиалагчид тулгардаг дараах асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөмжийг агуулсан юм.
Үүнд:
• Барилга угсралтын ажлыг тогтсон цаг хугацаа, төсөвт багтаан гүйцэтгэх,
• Холбогдох норм, дүрэм стандартын шаардлагыг ханган ажиллах, түүнийг баримтжуулах,
• Захиалагч, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн барилга, байгууламжийг хүлээлгэн өгөх зэрэг орно.
Эрхэм барилгачид та бүхнийг "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн ололт, амжилт, түүний инженер техникийн ажилчдын мэдлэг, туршлагад тулгуурлаж боловсруулагдсан энэхүү бүтээлийг шимтэн судалж, өөрийн төсөл, хөтөлбөртөө үр ашигтайгаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Барилга угсралтын төсөлд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх гарын авлага” номын үндсэн  үнэ- 149,000 төгрөг.
 Бид бүхэн таны цаг завыг хэмнэх үүднээс "Түгээмэл шуурхай шуудан" ХХК хүргэлтийн компанитай хамтран ажиллаж байгаа билээ. Та бүхэн "Түгээмэл шуурхай шуудан"-ийн +976 7677-7777 утсанд холбондон номоо хүргүүлэн аваарай.

"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"

Хамтдаа хөгжье.