LEAD MONGOLIA: Барилга байгууламжийн 82 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй

2021 оны 06 сарын 04, 11:28
1622777477

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "World Learning ТББ"-ын удирдан хэрэгжүүлдэг "LEAD MONGOLIA" хөтөлбөр 2016 оноос хойш 4 дэх жилдээ хэрэгжиж буй билээ. Тэгвэл хөтөлбөрийн оролцогчид "Хүртээмжтэй хот - City for all" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийн оролцогчид:

Байгаль орчин, хотжилт
Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэсэн үндсэн чиглэлээр төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа аж.
1622777523.
Сүүлийн судалгаагаар нийслэл хотын барилга байгууламжийн 18% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй буюу стандартын шаардлагад нийцэж байна гэж LEAD MONGOLIA хөтөлбөрөөс мэдээллээ.

Манай улсад 2017 оны байдлаар 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж буй. Үүнээс 35,000 гаруй нь Улаанбаатар хотод амьдарч байна.
1622777576.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд саадгүй оролцох, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх тулгуур зүйл нь нийтийн зам талбай, барилга байгууламж, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх явдал юм.

"Хүртээмжтэй хот-City for all" төслийн баг уг хүртээмжийг нэмэгдүүлэхэд барилга, зам гүүрийн мэргэжилтнүүд ялангуяа инженерүүд, зураг төсөл зохиогчдын санаачилгыг анхаарч буй ба “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-ыг Монголын авто замчдын холбоонд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж байна.
                                 

Source:Gogo.mn