Нээлттэй ажлын байр

2020 оны 02 сарын 17, 00:00
1581919041

ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Захиалагчийн хэрэгцээ шаардлагын дагуу барилгын төслийн зөвлөх болон менежментийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих
  • Хэрэгжүүлж буй төслүүд нь төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, байгууллагын дүрэм журмын дагуу гүйцэтгэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах,
  • Байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүд болон ажилчидад шаардлагатай нөөцүүдээр тасралтгүй хангагдаж байх ажлыг зохион байгуулах
  • Төслийн оролцогч талуудын харилцаа холбоог зохицуулах
  • Барилгын төслийн удирдлагын багийн гишүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах
  • Ажлын байрны тодорхойлолтод заадсан бусад чиг үүргийн дагуу
Үндсэн тавигдах шаардлага:
  • Барилгын инженер, барилгын менежмент, төслийн удирдлагын чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Удирдах албан тушаалд 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Гадаад болон дотоодын мега төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах, акт боловсруулах чадвартай.
  • Барилгын норм, стандартыг бүрэн судалж эзэмшсэн
  • Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах чадвартай
  • Компютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд ажиллах чадвартай. AUTOCAD, MS office, MS project програмыг ажиллах чадвартай
БИЗНЕС ШИНЖЭЭЧ 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Байгууллагын гадаад орчинг тогтмол судлах, удирдлагыг цаг үеийн мэдээллээр хангах
  • Байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх боломжит төслүүд болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг олж илрүүлэх, санаачлах, боловсруулах, шаардлагатай судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэх
  • Байгууллагын дотоод нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх;
  • Байгууллагын эрсдэлийн судалгаа, шинжилгээ хийх, үнэлэх;
  • Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Маркетинг, Менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр гадаад болон монгол их дээд сургууль төгссөн
  • Ижил төстэй албан тушаалд 3-с дээш жил ажилласан байх
Мэргэжлийн ур чадвар:
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Байгууллагын гадаад болон дотоод орчны судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх
  • Нөхцөл байдлыг задлан шинжилж, логик дүгнэлт шийдвэр гаргах чадвартай байх
  • Танилцуулга бэлдэх, илтгэх ур чадвартай байх
  • Бичиг баримт боловсруулах, шийдэл дэвшүүлэх чадвартай
  • Хэрэглээний болон мэргэжлийн программ дээр ажиллах чадвартай байх
Хувийн ур чадвар:
  • Бичгийн болон харилцааны өндөр соёлтой байх
  • Цагийн менежмент сайтай байх
  • Ажлын ачаалал даах чадвартай байх
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай байх
  • Бүтээлч хандлага, дадал эзэмшсэн байх
  •  Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
Жич: Гуравдагч хэлтэй бол давуу тал болно

CV-г hr@ndc.mn хаягаар ирүүлнэ үү. Баярлалаа.