ХАБЭА-н сертификатжуулсан сургалт явагдаж байна

2014 оны 03 сарын 24, 15:47
IMG_7485Монголын барилгын салбарын тэргүүлэх нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн зүгээс Барилгын Политехникийн Коллежтэй хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгуулан өөрсдийн зардлаар ХАБЭА-н сургалтын танхимыг тохижуулан нээлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн тогтвортой ажлын байр бий болгож, барилгын салбарыг улирлын эрхшээлээс гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дээдэлсэн жишиг байгууллага байх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, үндэсний мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, чадавхижуулах зорилтын хүрээн дэх үйл ажиллагаа билээ. ҮББК өөрийн нэрэмжит ХАБЭА-н танхимаар дамжуулан барилгачдыг мэргэшүүлэх, үнэмлэхжүүлэхээс гадна барилгын үндсэн мэргэжилтэн бэлтгэдэг гол сургуулийг үйлдвэрлэлтэй холбож байгаа юм. 

IMG_7531

Өнөөдөр Монгол Улсын барилгын салбарт 50 гаруй мянган хүн ажилладаг бөгөөд 1000 гаруй хүнтэй 2600 орчим компани бүртгэлтэй байдаг. Тэр дундаас ҮББК компанийн засаглалын хариуцлагын тогтолцоог үлгэрлэж ерөнхий гүйцэтгэгч болон боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг ийнхүү ХАБЭА-н танхимаар эхлүүллээ. ХАБЭА-н танхимд ҮББК-иас гадна бусад барилгын компаниуд ч ажилтнууддаа хөдөлмөр хамгааллын мэдлэг олгох боломжтой. Харин сургалтын хөтөлбөрт нь Хөдөлмөрийн эрхзүйн харилцаа, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хуулийн ерөнхий мэдээлэл олгох хичээлүүд багтсанаас гадна ХАБЭА-н менежмент, олон улсын стандарт, осолдогсдод үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, эрдлийн үнэлгээ зэрэг ХАБЭА-н мэргэжилтнүүдийн зайлшгүй эзэмших ёстой дадлуудыг сургаж, нийт суралцагсдад сертфикат олгоно. 

ҮББК-ийн байгуулсан ХАБЭА-н танхим анхны төгсөгчиддөө ХАБЭА-н мэдлэг олгоод эхэлсэн сургалт гуравдугаар сарын 10-аас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд хичээллэнэ. Уг сургалтад ҮББК-ийн гишүүн "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импекс" компаниудын ажилчдын төлөөллөөс бүрдсэн 700 гаруй ажилтан хамрагдах бөгөөд одоогоор 300 гаруй хүн сертификат гардаад байна.