"Буянт-Ухаа 1" ашиглалтад орлоо

2014 оны 06 сарын 16, 18:20
"Буянт-Ухаа 1" хороолол нь ХУД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаад 1764 айлын орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, 380 кв.м талбайтай үйлчилгээний төв бүхий цогцолбор хороолол бөгөөд үүний 1575 айлын орон сууц, цэцэрлэг, үйлчилгээний төв, граж болон ил зогсоолыг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци гүйцэтгэсэн билээ.

Одоогоор “Буянт-Ухаа-1” хороолол бүрэн ашиглалтад орсон бөгөөд байр захиалах эрхтэй болсон иргэд захиалагч талтай гэрээгээ хийж, урьдчилгаа төлбөрөө төлж, арилжааны банкуудтай гэрээ байгуулах явц үргэлжилж байгаа юм. 
 
ҮББК, Олон нийттэй харилцах алба

comments powered by Disqus