БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭЗДИЙГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ

2014 оны 08 сарын 01, 09:20
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудад амжилттай оролцож, эхнээсээ үр дүнд хүрч байгаа билээ. "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импэкс" компаниудын нэгдэл болох тус корпораци "Буянт-Ухаа 1" хорооллыг амжилттай хүлээлгэн өгч, үргэлжлүүлэн "Буянт-Ухаа 2" хорооллын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн энэхүү хөдөлмөр бүтээлийн амжилтыг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган "Алтан гадас" одонгоор корпорацийн дэд ерөнхийлөгч нарыг шагналаа.

Тодруулбал, Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн дэд ерөнхийлөгч "Эрэлт Импэкс" ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтөр, "И Си Си" ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, "БҮТИ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батжаргал нарыг шагнасан бөгөөд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг нар гардуулж өгсөн юм.

Жич: Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, "БҮТИ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батжаргал томилолттой байсан тул түүний шагналыг ТУЗ-ийн дарга Б.Жүгдэр гардан авсан юм.


comments powered by Disqus