ҮББК-ИАС "МОНГОЛДОО АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЕ" УРИАЛГЫГ ДЭМЖЛЭЭ

2014 оны 10 сарын 28, 14:06
IMG_1911Монголын барилгын салбарын тэргүүлэх нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци Залуучуудын холбооноос санаачилсан “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриалгыг дэмжиж ажиллаа. Уг уриалгын хүрээнд төр, хувийн хэвшлийн бүх салбаруудад тулгарсан чадварлаг хүний нөөцийн хомсдолын асуудлыг шийдэх “MY JOB” хөдөлмөрийн яармаг зохион байгуулсан юм.

“MY JOB” хөдөлмөрийн яармагт Монголдоо ирээд удаагүй байгаа гадаадад төгсөгч оюутан залуусыг татах зорилгоор дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин хайж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон бөгөөд ҮББК-ийн Хүний нөөц, сургалт судалгааны алба идэвхитэй оролцлоо. Тухайлбал, ҮББК-ийн зүгээс ерөнхий инженер, ахлах инженер, хяналтын инженер, талбайн даамал, ХАБЭА-н мэргэжилтэн, архитектор, нярав, хүний нөөцийн менежер гэсэн ажлын байранд залуусыг бүртгэж авсан юм.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь барилга угсралтын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импэкс" компаниудын нэгдэл бөгөөд бүрэлдэхүүндээ 200 гаруй инженер, техникийн ажилтан, 2900-гаад мэргэшсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

IMG_1921