ҮББК "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ" хүртлээ

2014 оны 12 сарын 29, 13:50
IMG_2206Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” "ХАНГАРЬД" цом хадгалуулдаг уламжлалтай. Энэ жил нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд 4 төрлөөр 57 бүтээн байгуулалт нэр дэвшсэнээс Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци "Буянт-Ухаа 1" хорооллоороо "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" номинацийн эзэн боллоо.

Шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нараас ҮББК-ийн Ерөнхийлөгч Б.Жүгдэр, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга нар гардаж авсан юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Э.Бат-Үүл дарга ҮББК-ийн хамт олонд хандаж "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, барилгын салбарт орчин үеийн бүрэн цутгамал технологийн шинэ шийдэл нэвтрүүлэн, хурдтай гүйцэтгэл, чанартай үзүүлэлт, хямд өртөг бүхий орон сууцны хорооллыг цогцоор нь байгуулж иргэдийг тав тухтай ажиллаж, амьдрах орчноор хангасан "Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци"-ийн "Буянт-Ухаа 1" бүтээн байгуулалтын ажлыг өндрөөр үнэлж барилгын салбар дахь 2014 оны нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал хүртээж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил дэвшил бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид Та бүхэн баялаг бүтээгчид юм. Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнгээр  нийслэлийн өнгө үзэмж өдрөөс өдөрт нэмэгдэж, хөгжил цэцэглэлт улам дэлгэрэн хөгжиж байна. Тийм учраас Та бүхнийг “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-аар урамшуулах ёстой” хэмээн онцолсон.

ҮББК-ийн Ерөнхийлөгч Б.Жүгдэр "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор ҮББК-ийн 3000 гаруй барилгачид, ТОСК-ийн хамт олны бүтээлийг өндрөөр үнэлж нийслэлийн удирдлагууд, монголчуудын маань хайрлаж, хүндэлдэг их аваргын гараас энэхүү нэр хүндтэй шагналыг гардаж авсандаа баяртай байна. Та бүхний хайрласан урам зоригоор бид улам хичээн ажиллаж, томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх болно" гэсэн юм.

"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ын төрөлд "Энконта хотхон", "Дөрвөн улирлын цэцэрлэг", "Гэгээнтэн цогцолбор", "Буянт-Ухаа 1 хороолол", "Интермед эмнэлэг", "Улаанбаатар уран баримал", "Монгол-Германы уул уурхай технологийн их сургууль", "Bloomberg Tower" нэр дэвшсэнээс иргэдийг тохилог чанартай орон сууцаар хангаж, орчны тохижилтыг бүрэн шийдсэн "Буянт-Ухаа 1 хороолол" шалгарлаа.

IMG_2210

IMG_2218

IMG_2223

IMG_2226

IMG_2229
comments powered by Disqus