"БУЯНТ-УХАА 2" ХОРООЛЛЫН АЖЛЫН ЯВЦ /2014.12.13/

2014 оны 12 сарын 16, 14:50
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2" хорооллын барилга угсралтын ажил эхлээд зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 44.7 хувьтай үргэлжилж байна.

Энэ хугацаанд корпорацийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм.

Одоогоор "Буянт-Ухаа 2" хорооллын 24 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгын дотор өрлөг болон зоорын давхрын дулаалгын өрлөг дуусаад байна. Мөн эдгээр барилгын агаар сэлгэлт, дулаан, усан хангамж, бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын ажил хийгдэж байгаа ба цонх суулгах ажил 95 хувь, дээврийн ажил 50 хувь, гадна дулаалгын хөөсөнцрийн ажил 90 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн гадна бохирын шугамын ажил 70 хувьтай, гадна дулааны шугам суурилуулах ажил 20 хувьтай үргэлжилж байна.