ҮББК-ийн "Технологийн зааварчилгаа" оны шилдэг бүтээлээр шалгарав

2015 оны 01 сарын 05, 15:47
1419226201Монголын барилгын инженерүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн энэ сарын 21-нд боллоо.
1419226159Барилгын салбарын тэргүүлэгч байгууллага, шилдэг инженерүүдийн төлөөллөөс бүрдсэн уг цэнгүүний үеэр 2014 онд бүтээн байгуулалтын салбарт хошуучилсан шилдгүүдээ шалгаруулан өргөмжилсөн юм.

Монголын барилгын салбарын тэргүүлэх нэгдэл-Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн "Технологийн зааварчилгаа" 4 цуврал дэвтэр 2014 оны "Шилдэг бүтээл"-ийн шагнал хүртлээ. Энэхүү зааварчилгаа нь Монгол Улсын Барилгын тухай хууль, норм дүрэм, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх замаар барилга угсралтын ажилд чанарын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой оюуны бүтээл юм.

Мөн ҮББК-ийн ерөнхий инженер Б.Энхбаяр 2014 оны "ШИЛДЭГ ИНЖЕНЕР"-ээр шалгарав.

1419226222
comments powered by Disqus