Монголын эзэнт гүрний бусад улсууд

2015 оны 02 сарын 09, 12:21
Монголын эзэнт гүрэн нь Монголын газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.