МБИХ-ны ерөнхийлөгчөөр Ц.Эрдэнэбат сонгогдлоо

2015 оны 06 сарын 22, 12:19
gsadМонголын барилгын инженерүүдийн холбооны ээлжит VIII их хурал энэ сарын 19-нд “Чингис” зочиж буудлын хурлын танхимд болж, Улаанбаатар хот болон орон нутгийн салбар холбоодын төлөөллөөс бүрдсэн 200-аад барилгын инженер хуран чууллаа.

Хурлаар холбооны удирдлагуудын зүгээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, МБИХ-ны цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо. Мөн сонгууль явуулж, холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээр 11 хүнийг сонгосон бөгөөд холбооны ерөнхийлөгчөөр ҮББК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбатыг нийт гишүүдийн 59.9 хувийн саналаар сонгосон юм.

Ц.Эрдэнэбат МБИХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа үг хэлэхдээ, “Би их барилгад 30 жил зүтгэсэн жирийн нэгэн инженер. Жирийн инженерт итгэл хүлээлгэж, Монголынхоо мянга мянган шилдэг инженерүүдийг удирдаж ажиллах эрхэм үүрэг хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Миний бие ахмад, дунд, залуу үеийн инженерүүдийн зөв зүйтэй санал санаачлага, бодол, шүүмжлэлийг инженерүүдийн холбооны үйл ажиллагаанд тусгаж ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна. МБИХ-ны дэргэд зохион байгуулагдсан клубүүдийн үйл ажиллагааг дэлгэрүүлэхэд анхаарах болно. Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа МБИХ-ны эдийн засгийн чадамж, төсөв санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд мөн тусгайлан анхаарах болно. Түүнчлэн залуу инженерүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд нийт ажлынхаа 95 хувийг зарцуулж ажиллахаа илэрхийлж байна” гэсэн юм.
IMG_9615
comments powered by Disqus