"БУЯНТ-УХАА 2" ХОРООЛЛЫН АЖЛЫН ЯВЦ /2015.09.28/

2015 оны 09 сарын 28, 11:19
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2" хорооллын 48 барилгын барилга угсралтын ажлын нийт явц 67.1 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор "Буянт-Ухаа 2" хорооллын 48 барилгын үндсэн бүтээцийн ажил бүрэн дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 80.3 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 45.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол дотор засал 53 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.
IMG_1866
IMG_1863
IMG_1861
IMG_1860
IMG_1881
IMG_1907(1)
IMG_1908
IMG_1944