“Бүтээмжийн менежмент” сургалтад хамрагдлаа

2015 оны 10 сарын 06, 13:37
IMG_3500Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци, “Эрэлт Импэкс” компаниас Төслийн удирдлагын хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Бүтээмжийн менежмент” сэдвээр удирдах албан тушаалтан болон төслийн багийнхны дунд сургалт явууллаа. Сургалтыг Үндэсний зөвлөх багш Ц.Өнөржаргал хөтлөн явуулсан бөгөөд ҮББК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батжаргал, ТУЗ-ийн гишүүн Д.Энхтөр болон ҮББК, "Дельта Констракшн" групп, “Эрэлт Импэкс” ХХК-ийн төслийн удирдлагын багийнхан хамрагдлаа.

Менежмент гэдэг бол асуудлыг шийдэх хамгийн зөв арга зам аж. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал “Зорилгодоо хүрэхийн тулд тулгарсан асуудлыг шийдэх хамгийн зөв аргыг сонгохдоо нөхцөл байдлаа бодитоор үнэлэн суурь судлагаа хийх замаар амжилтад хүрэх” юм. Мөн менежментийн шинжлэх ухаанаар ур чадамжийн 4 үндсэн үзүүлэлт байдаг ба манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянах гэсэн дарааллаар үр дүнд хүрдэг байна.

Харин Монгол Улсын менежментийн чадамж 61.4 хувьтай байдаг бол Энэтхэг Улс 74 хувьтай гарчээ.
IMG_3499

comments powered by Disqus