"БУЯНТ-УХАА 2" ХОРООЛЛЫН АЖЛЫН ЯВЦ /2015.10.17/

2015 оны 10 сарын 17, 10:54
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2" хорооллын 48 барилгын барилга угсралтын ажлын нийт явц 67.6 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор "Буянт-Ухаа 2" хорооллын гадна тохижилтын ажил үргэлжилж байна. Мөн хорооллын 48 барилгын үндсэн бүтээцийн ажил бүрэн дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 81 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 45.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол дотор засал 53 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.