Орчин үеийн цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладдаг вэ?

2015 оны 10 сарын 23, 11:07
11120067_1034180129955120_5634611849634021658_o
Танай гэр, албан газар, үйлдвэрүүдээс гарсан бохир ус нь шахах станцуудаар дамжин шүүлтүүрт орон том хэмжээний хаягдлуудаа шүүлгэдэг.
Үүний дараагаар бохир ус нь хатуу материалууд зайлуулах хэсгээр ордог. Энэхүү зайлуулагдсан хатуу биетүүдийг уул уурхайн хаалтын үйл явцад, болон газар дүүргэлтийн ажилд хэрэглэж болдог байна.

Дараа нь тунгаах танкуудаар дамжина. Энэ прецессээр тунамал болон хөвүүр хаягдлууд ялгарна. Энэхүү ялгарсан хаягдлууд цаашид боловсруулах процесст шилжинэ. Харин бохир ус нь цаашид биологийн шүүлтүүрт очно.

Биологийн шүүлтүүр дээр бичил биетүүд ашиглан цэвэршүүлэлт хийгддэг.

Цэвэршүүлэгч болон агааржуулалтын танкаар дамжин шүүгдэж, хлорын болон хэт ягаан туяаны ариутгалд ордог.

Цэвэршүүлсэн бохир усыг байгальд нийлүүлэхийн өмнө түүний найрлага, шим бодисыг агаарын хүчилтөрөгчийн тусламжтайгаар байгалийн болон зохиомол аргаар исэлдүүлдэг.

Ялгаруулан авсан бохирдлыг боловсруулан метан хий гарган авч эрчим хүч болгон ашиглана. Мөн үлдэгдэл бохирдлыг хатаан бордоо болгон ашиглана.