"БУЯНТ-УХАА 2" ХОРООЛЛЫН АЖЛЫН ЯВЦ /2015.11.09/

2015 оны 11 сарын 09, 17:32
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын үндсэн бүтээцийн угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр 30 барилгын гадна заслал, дотор инженерийн шугам сүлжээний ажлууд 100 хувь дууссан ба дотор заслалын ажлууд үргэлжилж байна.

Мөн тус хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй, үндсэн бүтээц, гадна заслалын ажлууд дууссан ба дотор заслал, гадна тохижилтын ажлууд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа байна.
IMG_3996
IMG_3991
IMG_4008
IMG_4012
IMG_4026
IMG_4040
IMG_4054
IMG_4077