"БУЯНТ-УХАА 2" ХОРООЛЛЫН АЖЛЫН ЯВЦ /2015.11.17/

2015 оны 11 сарын 16, 17:34
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын барилга угсралтын ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр 30 барилгын гадна заслал 100 хувь дууссан бол дотор заслал 75 хувь, дотор инженерийн шугам сүлжээний ажил 77 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус хорооллын эхний 30 барилгад хэсэгчилсэн байдлаар улсын комисс ажиллах төлөвлөгөө гарсан бөгөөд энэ сарын 23-нд улсын комисс ажиллах 5 барилга болох 1001-ээс 1005 дугаар барилгын дотор заслал 97.5 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 96.5 хувь, нийт гүйцэтгэл 97 хувьтай байна. 
IMG_4338
IMG_4340
IMG_4346
IMG_4339
IMG_4348