"БУЯНТ-УХАА 2" ХОРООЛЛЫН АЖЛЫН ЯВЦ /2015.12.09/

2015 оны 12 сарын 10, 14:04
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын барилга угсралтын ажил 96.7 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Эдгээр 30 барилгаас 21 барилгын ажил 100 хувь дуусч, улсын комисст өгөөд байгаа бол үлдсэн 9 барилгыг энэ сарын 11-нд улсын комисст өгөхөөр ажиллаж байна.