“Агааржуулагч”-н байшин

2016 оны 01 сарын 29, 11:33
acbuild
Бараг 100 хувь байгалийн агааржуулалтын системтэй нэгэн зочид буудал хоёр жилийн дараа Голландад ашиглалтад орох гэж байна. “Dutch Green Company”-ийн захиалгаар архитектор Бен Бронсемийн боловсруулсан төслөөр “сүндэрлэх” энэхүү зочид буудал нь дэлхийн хамгийн эрчим хүчний хэмнэлттэй барилга болно гэдэгт төслийнхөн итгэлтэй байгаа аж.

“Салхи” хэмээх өвөрмөц нэртэй эл зочид буудлын агааржуулалтын систем нь цаг уурын онцлогтой харилцан уялдаж ажиллах онцлогтой байх гэнэ. Барилгын дээд хэсэгт барилга дундуур явсан суваг руу агаарыг хөөх салхин трубанууд байрших аж. Сувган доторхи агаар сувгийн усыг дамжин цэв хүйтэн байдалтайгаар гадагшилна. Харин халуун усны уур яндангаар дээшилж барилгаас гадагшлах аж. 

Америкчууд цахилгаан сэнсгүйгээр агааржуулагчийг ажиллуулж агаар бий болгох боломжтойд огт итгэхгүй байгаа гэнэ. “Үүн шиг худал зүйл байхгүй, ийм систем хэзээ ч ажиллахгүй” гэж америкчууд тохуу хийх нь халаггүй байгаа. Гэхдээ бид үүнийг ажиллуулж чадахаа батлан харуулна гэж Бен Бронсем онцолжээ.

Бронсем энэхүү системийг таван жилийн турш боловсруулсан бөгөөд ажлынхаа үр дүнг 2013 онд “Technology Entertainment Design” олон улсын бага хурал дээр танилцуулж байжээ. Байгалийн агааржуулагч систем нь эрчим хүч хэмнэхээс гадна ямар ч чимээ шуугиангүй, тархаж буй агаар цэвэр байгалийн бүтээн байгуулалт гэдгээрээ давуу байх нь.

БАРИЛГА ХӨГЖИЛ сэтгүүлээс